Ганц бие сувилагч эмнэлэгтээ 600 мянган евро гэрээслэн үлдээжээ

Италийн  нэг сувилагч эмэгтэй өөрийн ажиллаж байсан эмнэлэгт 600 мянган евро (манайхаар 1 тэрбум  690 мянган орчим төгрөг ) гэрээслэн үлдээжээ. Энэ ер бусын явдал Триест хотод болсныг  il Piccolo  сайтад нийтэлжээ.

 

Мария Болонья гэгч эмэгтэй 95 настайдаа нас баржээ. Эмэгтэйд төрөл төрөгсөд байгаагүй бөгөөд нөхөр нь нас барж, ганц хүү нь хүнд өвчнөөр  өнгөрсөн байна.  Тийнхүү ганц бие эмэгтэй  бүх насаараа ажилласан эмнэлэгтээ өөрийн бүх хадгаламжийг  үлдээжээ.

Хүнд асуудлыг шийдсэний дараа мөнгө эмнэлгийн дансанд орсон байна.  Эмэгтэй хандивлаж буй мөнгөө 2020 он хүртэлх төсөвт суулгасан байжээ.  Эмнэлгийн хамт олон  хувцасны  450 шүүгээ хийлгэж, зоогийн газар болон орцонд засвар хийж,  халдварт өвчин эмчлэхэд зориулан цус сэлбэх тасагт орчин үеийн тоног төхөөрөмж худалдан авахаар  шийдсэн байна.

Түрүүнд нь Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлусконигийн нарийн бичгийн дарга эмэгтэй түүнд гурван сая евро  гэрээсэлж үлдээсэн юм.  Харин үүнээс өмнө Пилу гэгч  алаг муур италийн хамгийн баян өв залгамжлагч байсан билээ. Эзэн нь түүний 1,5 сая евро гэрээсэлж үлдээжээ.

 

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ