АНУ-ын шинэ төсөв Украйнд чиглэгдэнэ

Дональд Трамп АНУ-ын 2019 оны батлан хамгаалахын төсвийг баталлаа. Төсвийн нийт хөрөнгө нь 716 тэрбум долларт хүрсэн байна.  Түүний баталсан төсвийн хөрөнгө нь цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэхэд чиглэгдэх аж. Тэрээр цэргийн албан хаагчдын тоог 16 мянгаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа талаараа хэвлэлд дурдсан байна. Түүнчлэн тэдний цалин хөлс 2,6 хувиар нэмэгдэх ажээ.

 

Мөн шинэ төсөвт АНУ-аас   Украинд цэргийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа аж. Вашингтоны засаг захиргаа цэргийн салбарт Оросыг сөрөн зогсох байгаа тухай баримт бичигт тусгагджээ.

 

АНУ-ын уулын аравдугаар дивзи байрладаг Форт-Драмын баазад төсвийн хуульд гарын үсэг зурсан байна. Баримт бичиг ирэх аравдугаар сараас үйлчилж  эхлэх бөгөөд энэ сард АНУ-ын санхүүгийн жил  эхэлдэг байна.

 

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ