Путин 20 жилд Орос орныг дахин хүчирхэг болгож чадах уу?
Путин бол бүх талаараа Орос хүнд байх ёстой нугаршгүй зан чанартай хүн мөнөөс мөн. Түүхэндээ оросын ард түмэн мөхөхөд ойрхон аюултай байдалд олон удаа орж байсан билээ. Хамгийн тодорхой нэг жишээ нь Наполеоны жаран мянган хүнтэй арми 1812 онд Орос улсад халдан довтолж, Москва хотыг ч эзэлж дөнгөсөн юм. Гэвч оросын эрэлхэг дайчид няцаалт өгч чадсан билээ. Сүүлд нь Наполеон ийм тэсвэр тэвчээртэй цэрэгтэй хэзээ ч тааралдаж байгаагүй хэмээн харамсан ярьж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Сталинград хамгаалалт болон Москвагийн төлөөх тулаанд оросуудын нугаршгүй шаргуу чанар нь дэлхий нийтийг бахархахад хүргэсэн юм.
Түүнчлэн Путин бол зарчимч, хатуу тууштай хүн. ЗСБНХУ-ын үед тэр КГБ-гийн ажилтан байж, Зүүн Германд удаан хугацаагаар ажиллаж, дараа нь ОХУ-ын анхны ерөнхийлөгч Ельциний мөрөөр замнасныг одоо бүгд мэднэ. Интернетэд Путиний тухай элдэв зүйл дүүрэн байдаг. Жишээ нь, тэр баавгай хэрхэн агнаж, байлдааны сөнөөгч нисэх онгоц хэрхэн жолоодож байсан тухай.
Мөн Берлиний хана нурах үед нэг сонин явдал болжээ. Үймээн самуун дэгдээгчид Зүүн Герман дахь КГБ-гийн ерөнхий газрын байрыг бүсэлж авахад, нэг орос ажилтан байшингаас гарч ирээд, хаалга хаан зогссон байна. “Бүгд эндээс явах ёстой, учир нь энэ бол зөвлөлтийн нутаг дэвсгэр, харин дайран орох гэвэл цэргийн цагдаа нар гал нээхэд хүрнэ” гэж тэр хүн хэлжээ. Тухайн үед түүнийг маш эелдэг зөөлөн зантай , Германаар маш сайн ярьдаг хүн байсан гэж ярьцгаадаг байж. Түүний хэлсэн энэ үг цугларсан олныг тайвшруулж тарж явцгаасан байна. Энэ тайван, аймшиггүй хүн нь Владимир Путин байжээ.
Владимир Владимирович бол алсын хараатай улс төрч. Тэр ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдохдоо, “Надад 20 жил өгчих, би би та нарт хүчирхэг Орос орныг буцааж авчирна” гэж мэдэгдсэн байна. Энэ үг нь ерөнхийлөгчийн өөрийн оронд өгсөн тангараг байсан төдийгүй, АНУ болон өрнөдийн бусад оронд илт хандсан үг байлаа.
Хүчирхэг Орос орны тухай мөрөөдлөө хэрэгжүүлэхийн тулд Путин АНУ-ын эсрэг сөрөн зогсож, Америкийн ноёрхолтой нүүр тулах зориг зүрхтэй байх хэрэгтэй гэж үзжээ. Ингэхгүйгээр Орос орныг хүчирхэг болгох мөрөөдөл хоосон үг болж үлдэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ