Хунтайж Уильям хаан болвол, Кейт Миддлтон ямар хэргэм зэрэгтэй болох вэ?

Кембрижийн герцог  Их Британийн хаан ширээнд залрах хүмүүсийн жагсаалтын хоёрдугаар байрт ордог билээ. Тиймээс хун тайж Уильям хаан V Уильям болох өдөр хэзээ нэгэн цагт ирнэ. Харин түүний гэргий герцогиня Кэтринийг хатан хаан VI Екатерина гэх үү хэмээн хэвлэлд бичжээ.

Кейт Миддлтон хэргэм зэргийн дугааргүй хатан хаан Екатерина болох болов уу гэж хатан хааны түүхч Марлен Кениг үзэж байна.

“Хааны гэргий уламжлал ёсоор хатан хаан байдаг. Олон хаант улсад хатан хааны нөхөр хэргэм  зэрэгтэй байх ёстой, гэхдээ энэ цолыг гэргийтэйгээ хуваалцдаггүй” гэдгийг шинжээч хэлээд, хатан хаан хоёрдугаар Елизаветагийн нөхөр хун тайж Филипп яагаад хаан болоогүйг тайлбарлажээ.

Хэргэм зэргийн дугаарыг хаанд л олгодог, тиймээс герцогиня Кейт хатан хаан VI Екатерина болохгүй ажээ.

Нэг үгээр хэлэхэд,  хун тайж Чарльзыг хаан ширээнд заларвал,  том хүү нь түүний хэргэм  зэргийг авч, Корнуоллын герцог болон герцог Ротсей болно, харин Кейт Миддлтон энэ цолыг нөхрөөсөө өвлөн авна. Хун тайж Уильям эмээгийнхээ бас нэг хэргэм зэргийг авч, Уэльсийн хун тайж болж, харин түүний гэргий нь Уэльсийн гүнж болно гэж Марлен Кениг хэлжээ.

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ