Зуун настай хөгшин хулгайч нарт дөнгүүлсэнгүй

        Германы Берлин хотын нэгэн настай эмээ хулгайч нарыг таягаараа цохин,  гэрээсээ  хөөж  гаргасан тухай “The Local” сонинд онцолжээ.

Хоёр эмэгтэй 103 настай эмээг хаалга онгойлгоход хажуугаар нь дайран  орж  гал зуухны өрөөнд нь түрж оруулаад, ямар нэг баримт бичигт гарын үсэг зурахыг шаардсан байна.  Тэдэнтэй хамт бас нэг эрэгтэй шатан дээр байсан байна. Хамсаатан эмэгтэйчүүд гэрийн эзний анхаарлыг сарниулж байх зуур үнэт эд зүйлсийг нь хулгайлан авч гарах бодолтой байсан хэмээн цагдаа нар таамаглаж байна.

 

Гэвч 103 настай эмээ тэдний төлөвлөгөөг нураажээ . Учир нь тэр баримт бичигт гарын үсэг  зурахаас татгалзаж,  харин нэг эмэгтэйг өөрт нь дөхөж  ирэхэд  таягаа  нүд ирмэхийн  зуур шүүрч  аваад, хоёр эмэгтэйг таягаараа цохин хөөж  гаргасан байна. Улмаар тэд гэрээс зугтаан алга болжээ.

Үүнтэй адил гэмт хэргийг 2017 онд мэдээлэлж байсан билээ. Тухайлбал, Зоос, гоёлын дэлгүүрийн түгжээтэй хаалгыг сүх лантуугаар эвдэн, сүйтгэж байсан бүлэг хулгайч нарыг баривчилсан. Энэ хэргийг Лондон хотын тэтгэврийн  өвгөн харсан бөгөөд тухайн үед өвгөн өөрийн халхавчаараа балбасаар хөөж байжээ.

                                                                                                                                                                                                                                 С.Инда

 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ