Сергей Лавров сайн нөхөр, сайн аав

ОХУ-ын Гадаад хэргийн сайдын алба хашдаг Оросын нэрт Улс төрч, 68 настай Сергей Лавров бол  тус орны хамгийн нэрд  гарсан сайд нарын нэг мөн юм. Түүний хувийн амьдрал болон гэр бүлийн тухай товчхон  өгүүлье.

Сергей Викторович Лавров 1950 оны гуравдугаар сарын 21-нд Москва хотод  төрсөн. Ирээдүйн Улс төрчийн эцэг Тбилисийн армян үндэстэн. Зарим эх сурвалжийн мэдээгээр, тэрээр  Калантаров эсвэл Калантарян гэх овогтой байжээ.

Сергей Лавровын ээж ЗСБНХУ-ын Гадаад худалдааны яаманд алба хашдаг байжээ. Сергей Москва хотын Ногинск  мужийн В.Короленкогийн нэрэмжит сургуульд сурдаг байсан. Түүний дараа англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Москвагийн дунд сургуулийг мөнгөн медальтай төгсжээ.

 1972 онд Москвагийн ЗСБНХУ-ын ГЯЯ-ны Олон  улсын харилцааны дээд сургуулийг (одоогийн Москвагийн Олон Улсын харилцааны их сургууль) дүүргэсэн. 

Сергей Лавров Франц, Англи, Сингал гээд таван хэлтэй.  Метр 85см өндөр, 80 орчим кг жинтэй.

Лавровын хувийн амьдрал нь түүний 40 гаруй жилийн ажил албаны нэгэн адил  тун тогтвортой бөгөөд  амжилттай яваа гэдэг. Тэр гуравдугаар  дамжаанд сурч байхдаа  гэрлэж, Орос хэл Утга зохиолын ирээдүйн багш Мариятай амьдралаа холбожээ.

“Би ирээдүйн нөхөр болох хүнээ тэр дор нь л анзаарсан бөгөөд  өндөр нуруутай,  бие бялдар сайтай, сайхан залуу байсан юм. Үдэшлэг дээр тэр  гитар тоглож, “Высоцкийн маягаар” дуулж,  бүсгүйчүүд түүнийг хараад ухаан алдах шахуу болдог байж билээ” гэж Мария Александровна байнга дурсан ярьдаг байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ