Трамп Путиний тухай: Тэр чанга хүн байхаа, гэхдээ түүнтэй эв эеэ олж болно

 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп  Оросын ерөнхийлөгч Владимир Путинийг чанга хүн хэмээн тодорхойлж, гэхдээ  түүнтэй эв эеэ олж чадна  гэсэн  бодолтой байгаагаа илэрхийлжээ.

 Та Оросын удирдагч Владимир Путинийг чанга хүнд  тооцдог уу? гэсэн асуултад Трамп хариулахдаа, яг нарийн хэлж  мэдэхгүй юм, гэхдээ Путин тийм хүмүүсийн нэг  байх  хэмээн  үзэж байна гэжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цааш нь хэлэхдээ:  “Бид эв эеэ  маш дажгүй олох байх хэмээн би бодож байгаа.  “Биднийг анд нөхдүүд үү, эсвэл  дайснууд уу?” гэж  хэн нэгэн хүн  асуусан. “Ингэж ярихад одоогоор арай эрт байна хэмээн би хариулсан, харин бид өрсөлдөгчид гэдгийг одоо  би хэлэх байна” гэжээ.  Оростой хэл амаа олох нь АНУ,  Их Британи болон бусад орны хувьд  илүү  дээр гэж  Америкийн  ерөнхийлөгч хэлсэн гэдгийг ч хэвлэлүүд иш татаж байгаа юм.

Владимир Путин, Дональд Трамп  нар маргааш долоодугаар  сарын 16-нд Хельсинки хотод уулзана.  Түрүүнд нь АНУ-ын  төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео хоёр ерөнхийлөгчийн уулзалт чухал болох тухай мэдэгдээд, энэ нь Америкийн хувьд илүү ашигтай нөхцөл бүрдүүүлжө өгнө  гэж  тэмдэглэсэн юм.

 

                                                                                                                                                                                              С.Инда 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ