Путин ДАШТ-ийг ингэж дүгнэв


         ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн орны шигшээ баг болон Хорватын багийн тоглолтыг үзэж сонирхсоны дараахан "Тоглолтод хожигдсон ч манай  хөлбөмбөгчид баатрууд юм " хэмээн хэлснийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр манай сайт уламжилж байсан билээ. Тэгвэл ДАШТ хилийн чанадад Орос орны  нэр хүндийг өргөсөнд Оросын ерөнхийлөгч Владимир Путин сэтгэл хангалуун байгаа төдийгүй,  тус оронд  дахин  ирэхийг хүссэн хөгжөөн дэмжигчдэд зориулан визийн хөнгөвчилсөн горим боловсруулахад ч бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.Тэрээр өнгөрсөн бямба гарагт Их театрт болсон гала-концертын нээлт дээр ингэж сэтгэгдлээ илэрхийлсэнийг  ТАСС агентлаг  уламжилжээ.

        ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ:  Орос орон болон манай ард түмэнд  хандан ДАШТ-ний зочид төлөөлөгчид маш олон  сайн сайхан үг хэлсэнд бид талархаж байна. Ард түмний  маань зочломтгой, илэн далангүй чанар, манай орны байгаль, соёл, уламжлал тэдэнд таалагдсанд  баяртай байна.  Манай зочид гийчид бүгдийг  өөрийн нүдээр харсан нь элдэв худал үг яриа, атгаг санааг  сарниуллаа” гэж тэр мэдэгдсэн байна.

Гадаадын олон зочин гийчид  ДАШТ дууссаны дараа Орос оронд  дахин  ирэхийг хүснэ гэдэгт  итгэлтэй байна. “Гадаадын зочид, хөгжөөн дэмжигчид  манайд  дахин ирж, өөрсдийн гэр бүлийнхэн, найз нөхдийгөө  авч ирэхийг хүснэ гэдгийг мэдэж байна, тиймээс  Орос оронд  хайртай болсон  хөгжөөн дэмжигчдийн хувьд  визний ая  тухтай горим боловсруулахыг бид заавал бодолцоно” гэж Оросын удирдагч амлажээ.

ДАШТ амжилттай боллоо, учир нь хөлбөмбөгийн эргэн  тойронд  сая сая хүнийг нэгтгэж, “ардын дипломат бодлогын” хүч боломжийг нээн харууллаа” гэж Оросын ерөнхийлөгч хэлсэн байна.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA)  тэргүүн  Жанни Инфантино хэлэхдээ,  “Орост ДАШТ   хамгийн сайхан  болно  гэдгийг  тэмцээн эхлэхээс  бүр өмнө би хэлж байсан . Бүх цаг үеийн хамгийн шилдэг ДАШТ болж байна  гэдгийг одоо  ч  би хэлэх  байна” гэж мэдэгдсэнийг Оросын хэвлэлд мэдээлжээ.

 Үүнээс гадна  ДАШТ,  дэлхий нийтийн Орос оронд хандах хандлагыг өөрчиллөө гэж тэр онцлон  тэмдэглэсэн байна.

 Ийнхүү 2018 оны ДАШТ зургаадугаар сарын 14-нөөс  долоодугаар сарын 15-нд Оросын 11 хотод болж байгаа билээ. Аварга шалгаруулах тэмцээний шувтаргад Франц, Хорватын багууд тоглоно. Аваргын төлөөх тоглолт өнөөдөр “Лужники”  цэнгэлдэх хүрээлэнд Москвагийн цагаар 18:00 цагт (УБ-ын цагаар 23:00 цагт) эхэлнэ.

 

                                                                                                                                                                                                          С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ