Захарченкогийн 9 тэрбум рублийг төсөвт хураан авчээ

Авлигын хэрэгт холбогдсон Оросын дотоод хэргийн яамны хурандаа Дмитрий Захарченко болон түүний гэр бүлийн эд хөрөнгийг улсын орлогод авчээ. Мөрдөн байцаах хорооноос 9 тэрбум рубль буюу 154 сая ам.долларыг Орос улсын мөнгөн санд шилжүүлсэн байна.

Захарченкогоос хураасан мөнгийг улс юунд зарцуулах нь одоогоор тодорхойгүй байна. Би-би-си  Оросын мөнгөн сангийн удирдлагад асуулга тавьсан ч одоогоор хариу аваагүй ажээ.

Сангийн дансанд янз бүрийн валютаар 8.5 тэрбум рубль, 13 байр, 14 гарааш, бизнес ангиллын дөрвөн машин, хагас килограмм алт оржээ.

ДХЯ-ны авилгатай тэмцэх  ерөнхий газрын “Т” газрын орлогч дарга Захарченког авлига авсан хэрэгт сэжиглэн 2016 оны есдүгээр сарын 9-нд саатуулсан байна. Захарченкогийн төрөл төрөгсдийн байранд нэгжлэг хийх үеэр янз бүрийн валютаар бараг 8,5 тэрбум  рубль гарчээ. Тэднээс хэн нь ч  энэ их мөнгөний гарал үүслийг тайлбарлаж чадаагүй байна.

Өнгөрсөн пүрэв гарагт мөрдөн байцаах хороо  Дмитрий Захарченкогийн хэргийг шалгаж дууссанаа зарлажээ. Түүнийг  хоёр удаа хахууль авч, урьдчилсан мөрдөн шалгалтад саад учруулсан гэж буруутгаж байна. Мөн мөрдөн байцаах байгууллага хурандаагийн хахууль авсан бусад тохиолдлыг ч бас шалгаж байгаа аж.

 

                                                                                                 С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ