Путин, Трамп нарын уулзалт даваа гарагт Хелсинк хотод болно
АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчид Дональд Трамп, Владимир Путин хоёрын уулзалт долоодугаар сард болно гэж тооцоолж байгаа тухай The Times сонин бичсэн. Харин тэдний дээд хэмжээний анхны уулзалт Даваа гарагт Финляндын нийслэл Хелсинк хотод болох гэнэ.
Ирэх есдүгээр сард болох Москва хотын даргийн сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр зохион байгуулна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандер мэдэгдлээ. АНУ ерөнхийлөгчийн сонгуулийн үеээр оросууд нөлөөлсөн хэмээн Оросын 12 тагнуулийг өнгөрсөн баасан гарагт баривчилсан.Үүнээс болж хоёр улсын удирдагчын уулзалт цуцлагдсан гэж мэдэгдэж байсан хэдий ч Оросын тал уулзалт болно гэж мэдэгдсэн юм. Кремлийн зөвлөгч Юрий Ушаковийн хэлж байгаагаар "АНУ, Оросын харилцаа маш муу байна. Харилцааг сайжруулах тал дээр ажиллах нь зүйтэй" гэж хэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ