Шинжээчид хамгийн найдвар муутай ухаалаг утсыг нэрлэв
Гар утасны өгөгдөхүүний аюулгүй байдлыг хангадаг “Blancco” компанийн мэргэжилтнүүд Android болон iOS-т суурилсан хамгийн найдвар муутай ухаалаг утасны жагсаалт гаргажээ. Энэ оны эхний улирлын дүнгийн тухай баримт тайланд орсон байна.
Android-д суурилсан ухаалаг утаснуудаас шинжээчид Өмнөд Солонгосын Samsung компанийн утсыг нэрлэжээ. Эдгээр ухаалаг утасны гэмтлийн тоо 27,5 хувьд хүрсэн байна.
Хоёрт Xiaomi ухаалаг утаснууд оржээ. Эдгээрийн гэмтэл нь 14 хувь байсан аж. Motorola компанийн утсууд 9,5 хувийн гэмтэлтэйгээр сүүл мушгижээ. Харин эхний тавд Huawei болон InFocus ухаалаг утас орсон байна.
Мэргэжилтнүүд 6 болон 6s загварын iPhone-ыг iOS-д суурилсан хамгийн асуудалтай ухаалаг утас гэж үзэж байна. Apple компанийн эдгээр гажетад сенсорын ажиллагааны асуудал болон Wi-Fi , Bluetooth эд холбогдохтой холбоотой асуудал цөөнгүй гардаг гэж тайланд өгүүлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ