Канадын эрдэмтэд тарган хүмүүсийг "баярлуулав"
Канадын Йоркийн их сургуулийн эрүүл мэндийн танхимын судлаачид тарган юмуу илүүдэл жинтэй хүмүүсийг баярлуулжээ. Хэрвээ хүн тарган ч гэсэн эрүүл бол нас барах эрсдэлд орох аюулгүй гэж тэд үзэж байна.
Энэ судалгаа нь европын зарим судалгаатай зөрчилдөж байгаа юм.
Канадын эрдэмтэд бараг 55 мянган хүний биеийн байдлыг ажиглажээ. Тэдний дунд эрүүл хүмүүс, түүнчлэн глюкозын хэмжээ нь ихэссэн, артерийн даралттай, бодисын солилцооны асуудалтай, буруу зуршилтай, янз бүрийн статус, нас болон амьдралын хэв маягтай хүмүүс байжээ.
“Эрүүл” таргалалт ч нас барах илүү их эрсдэлд оруулдаг хэмээн бусад олонхи судалгаанд нотлодог гэж “Clinical Obesity” сэтгүүлд бичжээ. Нас барах эрсдэл их байх нь цусны липидийн харьцааны алдагдал, даралт ихсэх өвчин юмуу чихрийн шижин өвчинтэй холбоотой ч зөвхөн таргалалт үүнд хамаарахгүй гэж тэд үзжээ. Тухайлбал, судалгаанд хамрагдсан таргалалттай хүмүүсийн 6 хувьд нь бодисын солилцооны өөрчлөлт юмуу нас барах эрсдэл байгаагүй байна.
Бодисын солилцооны хувьд эрүүл таргалалттай хүмүүс эрсдэлтэй хүмүүсийн тоонд ордоггүйг эрдэмтэд нотложээ. Бодисын солилцооны эрсдэлийн бусад ямар нэг хүчин зүйлгүй хэвийн жинтэй хүн ч тарган хүний адил зуурдаар нас барж болно.
Ялангуяа настай хүмүүсийн илүүдэл жин нь зүрхний өвчнөөр нас барахад нөлөөлдөггүй хэмээн таамаглаж буй судалгааны баримтууд ч бас байдаг аж. Ийнхүү хэрвээ хүмүүс биеийн бэлтгэлийн ухаалаг түвшинг баримтладаг бол нэмэгдэл жин тэдний амь насанд аюул учруулдаггүй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ