Нацагийн Багабандийн алтан бүс наадамчин олноо "чимлээ"
Үндэсний их баяр наадмаар олны танил эрхмүүдийн гоёл наадамчдын анхаарлыг татдаг. Энэ жилийн наадамдаа төрийн түшээд энгийн монгол дээлээр гоёж, наадамдаа ирсэн нь олон байв. Байгаа юм байгаагаараа сайхан гэдэг шиг монгол дээлний загварыг эвдэх нь моодноос гарсан тухай ч дизайнрууд ярьж байсан нь сайшаалтай.
Харин Ерөнхийлөгч асан Н.Багабандийн наадмын гоёл олны анхаарлыг татаж, цахим орчинд багагүй шуугиан үүсгэв. Тэрээр Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн төдийгүй сарын 40.000 ам.долларын цалинтай гэх. Ажил алба, нэр хүнд, бэл бэнчинг тодорхойлсон юмуу гэмээр түүний алтан бүс энэ жилийн наадмын ярианы сэдэв болж чадлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ