Ерөнхий сайд зээлийн хүү бууруулах асуудлаар мэдээлэл өгнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 15 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал зэрэг багтсан байна.

Харин үдээс хойшхи хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс “Зээлийн хүүг бууруулах асуудлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох тов гарчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ