Крымийн тухай Трампын хэлснийг тайлбарлаагүй байна

"Крым бол Оросынх" гэж Дональд Трампын хэлснийг Цагаан ордон тайлбарлаагүй байна. АНУ-ын ерөнхийлөгч Канадын Квебек хотод G7-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Крымыг Оросын нутаг гэж хэлсэн тухай мэдээ өмнө нь BuzzFeed News ресурст гарсан юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Крымын бүх оршин суугч оросоор ярьдаг гэдгээр Трамп тайлбарлажээ.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс энэ мэдээг тайлбарлаагүйг РИА Новости агентлагуламжилсан байна. “Би өөрийн оролцоогүй хувь хүний яриаг тайлбарладаггүй” гэж тэрээр мэдэгджээ.

Трамп нэг зоогийн үеэр ингэж мэдэгдсэнийг нь BuzzFeed News ресурст бичсэн байна. Энэ нь тухайн үеийн хошигнол байв уу, эсвэл Америкийн гадаад бодлого эрс өөрчлөгдөж байгаагийн дохио юу гэдгийг уг ресурс онцолжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ