Япон, БНАСАУ-ын удирдагчдыг уулзуулах бодолтой байна

Ёнхап агентлаг засгийн газрын учрыг мэдэх хүмүүсийн хэлснийг иш татахдаа, Япон, Умард Солонгосын төлөөлөгчид хоёр орны удирдагчдыг уулзуулах тухай нууц хэлэлцээ хийж байгааг мэдээлжээ.

Хэлэлцээ энэ оны хавар маш нууц байдалд эхэлснийг тэмдэглэж байна. Японы ерөнхий сайд Шинзо Абэ БНАСАУ-д айлчлах асуудлыг уг хэлэлцээний үеэр хэлэлцжээ. Есдүгээр сард Владивостокт болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалт тэдний уулзах хоёр дахь газар болж болох юм. Тэднийг уг арга хэмжээнд оролцохыг урьжээ.

"Гэхдээ Японы тал Умард Солонгостой өндөр хэмжээнд шууд хэлэлцээ хийх боломжийг одоогоор хэлэлцээгүй байгаа" гэж Японы ГХЯ-ны тэргүүн Таро Коно мэдэгдсэн байна.

“Япон, Умард Солонгосын хооронд янз бүрийн шугамаар хэлхээ холбоо тогтоож байгаа. Ерөнхий сайд Умард Солонгостой яриа хэлцээ хийх нь цорын ганц зорилго биш. Дээд хэмжээний уулзалт олон асуудал шийдвэрлэхэд чиглэх ёстой” гэж сайд хэлжээ.

Цөмийн асуудал, Умард Солонгост хүчээр байлгаж байгаа япончуудын асуудлыг шийдвэрлэх нь БНАСАУ-тай харилцаагаа хэвийн болгох нөхцөл мөн гэж тэрээр хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ