Оросууд өрсөлдөгчөө 5:0 тэгээр үнэмлэхүй хожлоо

Хөлбөмбөгийн ДАШТ өчигдөр Орост эхэллээ. Тэмцээний нээлтийн ёслол “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэ арга хэмжээнд дэлхийн хошой аварга Роналдо, Британийн дуучин Робби Уильямс, Венийн дуурийн гоцлол дуучин Аида Гарифуллина нар оролцов.

Цэнгэлдэх хүрээлэнд ирсэн 80 мянга гаруй хүн арга хэмжээг үзэв. Тэдний дунд 20 гаруй улсын удирдагч, тухайлбал Оросын ерөнхийлөгч Владимир Путин байлаа.

Нээлтийн ёслолын дараа А хэсгийн анхны тэмцээн Орос, Саудын Арабын шигшээ багуудын тоглолтоор эхлэж тоглолтод Оросуудүнэмлэхүй хожлыг авч өрсөлдөгчөө 5:0 тэгээр хожлоо.

ОХУ-ын баг хоёр дахь тоглолтоо ирэх Мягмар гариг буюу зургадугаар сарын 19-ний өдөр Египеттэй хийх юм. Харин арабчуудыг зургадугаар сарын 20-ны өдөр Уругвайчууд хүлээж байна.

ДАШТ долоодугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ