АНУ Умард Солонгосын цөмийн зэвсгээ хураах хугацааг нэрлэв
"Америкийн засаг захиргаа Умард Солонгосын цөмийн зэвсгийг хоёр жил –хоёр жил хагасын хугацаанд дорвитой хураахыг хүсч байна" гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгдэв. Ройтерс агентлаг энэ тухай мэдээлжээ.
Ингэхдээ БНАСАУ-ыг цөмийн зэвсгээ бүрэн хураах хүртэл АНУ энэ орны эсрэг хоригийг цуцлах бодолгүй байгааг онцлосон байна. “Бид цөмийн зэвсгийг бүрэн устгахыг шаардах бодолтой байна” гэж тэр тодруулан тайлбарлажээ.
"БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун энэ үйл явцыг яаралтай дуусгаж, үүнийг хурдан хийх ёстой гэдгийг ойлгож байгаа” хэмээн Америкийн засаг захиргаа үзэж байна гэж төрийн департаментын тэргүүн хэлсэн байна.
Түүхэн дэхь АНУ, Умард Солонгосын анхны уулзалт саяхан Сингапурт болсон билээ. Миний бие БНАСАУ-тай “тодорхой баримт бичигт” гарын үсэг зурлаа гэж Цагаан ордны тэргүүн хэлэлцээний төгсгөлд хэлээд, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох ажил “маш хурдан” эхэлнэ гэж онцлон тэмдэглэсэн юм.
Тухайлбал, америкийн засаг захиргаа Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа өгөх үүрэг хүлээж, харин Пхеньяны удирдлага цөмийн зэвсэг хураах талыг хатуу баримтлаж байгаа юм. Гэхдээ баримт бичигт нарийн, тодорхой зүйл ороогүй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ