Математикчид 2018 оны ДАШТ-ний ялагчийг нэрлэжээ
Герман, Бельгийн хэсэг математикч хөлбөмбөгийн ДАШТ-д баг тус бүрийн ялах магадлалыг урьдчилан хэлжээ. Эрдэмтдийн судалгааны дүн ArXiv.org сайтад нийтлэгдсэн байна.
Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх 17,8 хувийн магадлалтай орноор Испани тодорсон байна. Дараа нь Герман (17,1%), Бразилыг баг (12,3%) оржээ.
32 баг тус бүрийн ялах магадлалыг тооцолохдоо магадлал бүхий 100 мянган хувилбарт дүн шинжилгээ хийсэн байна.
Ийм тооцоо хийхдээ оролцогч орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүн, хүн амын тоо, шигшээ багуудын рейтинг, аваргуудын лигид тоглодог тамирчдын тоо, насыг харгалзан үзжээ.
ДАШТ маргааш эхлэх бөгөөд долоодугаар сарын 14 хүртэл Оросын 11 хотод үргэлжилнэ. Эхлээд ОХУ-ын шигшээ баг Саудын Арабын багтай тоглох юм.
Дээрх судалгаагаар, Оросын шигшээ багийн ялах магадлал тун шалихгүй буюу 0,1%гарчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ