Эцгийгээ тансаг загварын BMW-д оршуулжээ
Африкийн Нигери улсын Азубуике гэгч эр эцгийгээ зориуд худалдан авсан цоо шинэ BMW машинд хийн, тосгоны оршуулгын газарт нутаглуулжээ гэж “Дейли мэйл” сонинд бичсэн байна.
Нутгийн оршин суугчдын хэлснээр, мань эр эцэгтээ гоё машин худалдаж авч өгөхөөр амлаж байсан ч амжаагүй гэнэ. Тиймээс баян хүү нутгийн авто салонаас 66 мянган фунт стерлингээр (5,5 сая ам.доллар) бартаат замын үнэтэй машин худалдаж авахаар шийдсэн байна.
Оршуулах ёслолын үеэр авсан гэрэл зургууд нийгмийн сүлжээнд маш хурдан таржээ. "Хэн нэгэн хүнийг үнэтэй машинд оршуулж байхыг анх л үзлээ" хэмээн зарим хэрэглэгч хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч нас барсан хүнд машин худалдан авах сонин санааг эсэргүүцсэн хүмүүс ч гарчээ. Мөнгийг өөр илүү аятайхан зүйлд зарцуулж болно шт хэмээн үзэх ч хүмүүс байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ