Трамп Ким Чен Уныг "хөгжилтэй" хэмээн магтав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын тэргүүн Ким Чен Уныг “хөгжилтэй, ухаалаг бөгөөд хэлэлцээ хийхдээ гаргууд хүн” гэж тодорхойлжээ. Тэрээр телевизийн “Fox news” сувагт өгсөн ярилцлагадаа ингэж ярьсан байна.

“Тэр маш сайхан зантай. Хөгжилтэй, маш ухаалаг хүн” гэж Трамп хэлжээ. Тэрээр Кимийн хэлэлцээ хийх авьяасыгбасдурдаад, түүнийг сайн стратегич юм гэж мэдэгдсэн байна.

Ким Чен Ун бид хоёр уулзалтын эхний мөчөөс лэе эвээ олсон гэж Америкийн төрийн тэргүүн хэлжээ.Гэхдээ өмнө нь Кимийн талаар миний хэлж байсан хатуу үгс уулзалтын үр дүнд хүргэсэн юм гэж тэрээр онцлон тэмдэглэсэн байна.

Сарын өмнө Трамп түүнийг“бяцхан пуужинцар” хэмээн хочлоод, хэрвээ Пхеньяны эрх баригчид“цөмийн өдөөн хатгалгааүргэлжлүүлэх аваас АНУ урьд өмнө байгаагүйгээр хилэгнэн уурсах болно” гэдгийг анхааруулсан юм. “Ийм үг хэлэхийг бодоогүй. Заримдаа ийм юм хэлчихээд санаа зовдог. Гэхдээ өөр сонголт байгаагүй хэрэг” гэж Цагаан ордны тэргүүн өөрийн хэлснийг тайлбарлажээ.

Дашрамд дурдахад, Норвегийн эрх баригч Дэвшлийн намын гишүүд Нобелийн энх тайвны шагналд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын нэрийг дэвшүүлснийг Интерфакс агентлаг мэдээлсэн байна.

Уг намын хоёр гишүүн шагналд Трампын нэрийг дэвшүүлэхийг санаачилжээ. Америкийн төрийн тэргүүн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход чиглэсэн хүчин чармайлтын тухай тохиролцоход хувь нэмэр оруулсан учир энэ шагналыг авах учиртайг тэмдэглэсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ