Ижил мөрөнд живсэн хөлөг онгоцны ахмадын цуснаас алкоголь илэрчээ

Ижил мөрөнд чиргүүл онгоцтой мөргөлдсөн зугаалгын катамаран гэдэг жижиг хөлөг онгоцны ахмад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явжээ. Телевизийн Telegram-“112” сувгаар ингэж мэдээлсэн байна.

Сувгийн мэдээлснээр, төрийн албан хаагч байсан энэ хүний цуснаас шүүх эмнэлгийн шинжээчид 2,17 промиллын алкоголь илрүүлжээ. Энэ нь хөдөлгөөнөө хянах чадвар, ой санамж, ухаан санаа алдагдан, дүйнгэтэж, түүнчлэн ухаан алдах магадлалтай байж болох тийм хүчтэй согтолт юм.

Катамараныг Волгоград мужийн Калачевын районы хуучин тэргүүн барьж явжээ. Хүчингийн хэрэгт холбогдож, бусдыг зодож, буудаж танхайрсан хэргээр түүнд 2009 онд дөрвөн жилийн ял оноосон байна.

Зургаадугаар сарын 11-нд Волгоградын боомтын хавьд чиргүүл онгоц катамарантай мөргөлджээ.Зугаалгын хөлөг онгоц жижиг хөлөг онгоцны улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэг болох үед дохионыгэрэлгүй явж байсан аж.Эзэн нь шаардагдах бичиг баримтгүй байжээ.Энэ хэрэг явдлын улмаас 11 хүн амь үрэгдэж, харин долоон хүн аврагдсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ