С.Баярцогтыг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гаргалаа
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Баярцогтыг үргэжлүүлэн хорих эсэхийг хэлэлцлээ. Ийнхүү Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Баярцогтыг үргэлжлүүлэн дахин нэг сар хорих шийдвэрийг гаргалаа.
Энэ үеэр С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон "Шүүхээс С.Баярцогтыг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай хорих шийдвэр гаргалаа. Шүүх прокурорын гаргасан саналыг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан. Прокурор С.Баярцогтыг дахин гэмт хэрэг үйлдэх магадлалтай, түүний хэрэг нь их ээдрээтэй байна гэсэн хэд хэдэн үндэслэл гаргаж ирсний дагуу шүүх шийдвэрээ гаргалаа. Бид прокурорын энэхүү үндэслэлд эргэлзэж байна" гэв.
Ингээд одоо Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Бямбасайханы асуудлыг хэлэлцэв.
Дашрамд дурьдахад С.Баярцогт, Б.Бямбасайхан нар хорих 461 дүгээр ангиас онлайнаар шүүх хуралд оролцож байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ