С.Баярцогтыг шүүх хурал үргэлжилж байна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хориог сунгах эсэхийг шийдэх хурал эхэллээ.

Одоогийн байдлаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Баярцогтын асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд 16.00 цагт Б.Бямбасайханы асуудлыг хэлэлцэхээр болжээ

Өмнө нь буюу тавдугаар сарын 1-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж, тэднийг 15 хоногийн хугацаатай үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан юм. Прокуророос үргэлжлүүлэн хорих хүсэлтээ тавдугаар сарын 11-нд хүргүүлжээ. Харин шүүх хурал өмгөөлөгчид нь өнөөдөр дуулгаад, гэнэт шүүх хурал зарласан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ