Орон нутаг дахь удирдлагын босоо тогтолцоог зохицуулсан хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Д.Ганболд, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нар өнөөдөр /2018.05.15/ Төрийн байгууллагын орон нутаг дахь удирдлагын босоо тогтолцоог зохицуулсан зарим хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Төсөл санаачлагчид танилцуулгадаа орон нутгийн түвшинд төрийн үйлчилгээний үр ашиг, чанар, хүртээмжийгнэмэгдүүлэх, анхан шатанд үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагын хүний нөөц, түүний чадавхийг бэхжүүлэх, чиг үүрэг,эрх мэдлийгоновчтой хуваарилах, шилжүүлэх ажлыг дэс дараатай,тогтвортой,тодорхой үе шаттай хийжтөвлөрлийг сааруулах үйл явцыг эрчимжүүлэх шаардлага байсаар байна.
Тиймээс төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд өмнө авч хэрэгжүүлж байсан аргахэмжээнийүргэлжлэл болгон орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох 8 хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулиуд, Татварын ерөнхий хууль, Бүртгэлийнерөнхий хууль, Статистикийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудад зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулсан хуулийн төслийг боловсрууллаа гэжээ.
Орон нутагт мэргэжлийн байгууллагын удирлагыг томилохдоо дээд шатны байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга нь томилж байх зарчмыг баримтлан дээрх 8 хуульд өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан байна.
2018 оны дөрөвдүгээр сард Төвлөрлийг сааруулах бодлогындэмжлэг төслийн нэгжтэй хамтран дээрх хуулийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг,санал авах ажлыг Дархан-Уул,Орхон аймгуудынИТХ, ЗДТГ, хэрэгжүүлэгч агентлагуудын удирдлага,сумын ИТХ, Засаг дарга нарын оролцоотой зохион байгуулахад нийт 139 санал асуулгын хуудас цугласнаас оролцогчдын 97.8 хувь нь төслийг дэмжиж,2.1 хувь нь дэмжээгүй санал өгсөн байна гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ