Энэтхэгт элсэн шуурганаас болж 60 гаруй хүн амь үрэгджээ

Өнгөрсөн ням гарагт Энэтхэгт элсээр шуурч, аадар бороо орсноор 60 гаруй хүн амь насаа алдаж, олон арван хүн бэртэж гэмтсэн байна. Энэтхэгийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ингэж мэдээлжээ.

Тэнгэр муухайрснаас болоод Энэтхэгийн хэд хэдэн муж улс болон нийслэл хот Дели хүртэл өртсөн байна.

Уттар-Прадеш муж улсад 38 хүн амь үрэгдэж, сууцны 100 байшин нуржээ. Элсээр шуурснаас болоод нийслэлд 5 хүн амь насаа алдсан байна. Хохирогчдын дунд хүүхдүүд ч байгаа аж.

Ерөнхий сайд Моди амь үрэгдэгсдийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.Энэтхэгулсдахин байгалийн гамшигт өртөжболохыг цаг уурчид урьдчилан сэрэмжлүүлж байна. Ийнхүү дахин бүр олон хүн хохирохоосболгоомжилж байгаа ажээ. Цаг уурчдын мэдээлснээр, энэ үед салхины хурд цагт ойролцоогоор 70километр байх гэнэ.

Сая гарсан шуурга нь сүүлийн хоёр долоо хоногт тус орныг нөмөрсөн гурав дахь шуурга ажээ. Энэ хугацаанд байгалийн гамшигт нийтдээ 150 гаруй хүн амь насаа алдсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ