Газын зурваст амь үрэгдсэн палестинчуудын тоо 59-т хүрчээ

Газын зурвасын хил дээр Израилийн цэрэгтэй мөргөлдөх үеэр амь үрэгдсэн палестинчуудын тоо 59-т хүрч, тэдний дундутаандбүтсэн 8 сартай охин байгааг Палестины эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Израиль улс байгуулагдсаны 70 жилийн ой болж, үүнийг тохиолдуулан АНУ-ын элчин сайдын яамыг Тель-авиваас Иерусалимд шилжүүлснээр Газын зурваст эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн байна.

Израилийн цэргүүд эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчид руу шууд буудаж байгаа аж.55 хүн амь үрэгдэж, сум болон хийнд 2700 хүн өртсөнийг өмнө нь мэдээлж байсан юм. Палестины удирдагч Махмуд Аббас гурванөдрийн гашуудал зарлажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ