Ж.Мөнхбат: Н.Номтойбаяртай зодоон хийсэн явдал байхгүй
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ж.Мөнхбатыг хэвтэрт ортол нь зоджээ гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчинд цацагдсэн.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат уг мэдээллийг үгүйсгэж “Н.Номтойбаярыг зодуулсан гэдэг мэдээ би олж уншсан. Өмнө нь олон удаа ийм төрлийн мэдээлэл гарч байсан. Саяны мэдээлэл бол дэндүү юм гарсан байна лээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн орой хоёр сайт болон ТВ-9-өөр гарсан. ТВ-9 телевизийн сэтгүүлч баталгаажаагүй баримт цацсандаа уучлал гуйсан.
Миний бие ар гэрийн гачигдлаар чөлөө аваад, эмнэлгээр явж байгаа өчигдөр Улаанбаатар хотод ирсэн. Энэ хооронд ийм мэдээлэл цацагдсан байна билээ. Энэ бол огт үндэслэлгүй мэдээлэл. Харилцан зодоон хийсэн явдал байхгүй. Одоогоор ар гэрийн гачигдалтай, хувь хүнийхээ хувьд ч сэтгэлзүйн таагүй нөхцөлд байна. Намайг харлуулах гэсэн хүмүүст хандаж битгий ийм юм хийгээч гэж хүсмээр байна” гэсэн тайлбар өгөв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ