Хунтайжийн сүйт бүсгүй юу нууцладаг вэ?

Сахиусан тэнгэр мэт Меган Маркл олон жил эцэгтэйгээ хэрүүлтэй байж, нүцгэн зурагаа татуулж, хуучин нөхрөөсөө “мөнгө сааж” байснаас гадна нууж хаах зүйл их байдаг аж.Чухам ямар нууц байдаг юм бол?

Харри жүжигчин Меган Марклтай сүй тавьснаа зарласнаас хойш Кейт Миддлтонд (Харригийн ахын гэргий)ногдож байсан хайр хүндлэл одоо хунтайжийн сүйт бүсгүйд шилжиж байна. Бүсгүйн ганган дүр төрх, хүлээцтэй зан төлөвийг байнга магтдаг хэвлэлийнхэн олны хайрыг “дэвэргэхэд” хувь нэмрээ идэвхитэй оруулдаг аж. Меган хунтайж Харрийг жаргаахаар тэнгэрээс бууж ирсэн жинхэнэ сахиусан тэнгэр мэт санагдавч тэр үнэхээр арван хуруу тэгшхүн мөн үү?

1.Гомдогсод

Хатан хааны гэр бүлийг шүтэн бишрэгчид Меган, Харри хоёрын хуримлахыг тэсч ядан хүлээж байхад,хоёр хүн үүнд сэтгэл дундуур байгаа бөгөөд энэ нь бүсгүйн ах, эмэгтэй дүү нар юм. Эхлээд Томас Марклболон Саманта Грант хоёр хунтайжийн ярилцлагад эгдүүцэж байгаагаа битүүхэн илэрхийлж байжээ.Харри энэ ярилцлагадаа Меганы хувьд төрөл төрөгсөд нь түүнд “хэзээ ч байгаагүй” гэр бүлийн хүмүүс гэсэн болчимгүй зүйл хэлчихсэн аж. Сүүлд нь Томас ирээдүйн хамаатандаа ил захидал бичиж, үүний хувийг Британийн нэгэн шар хэвлэлд явуулж,Меган бол Харрид таарч тохирох хүн биш хэмээн шулуухан бичжээ.Түүгээр ч барахгүй,энэ болж буй явдал нь “хатан хааны гэр бүлийн хуримын түүхэн дэхь томоохон алдаа” мөн гэж тэр үздэг байна. Тэрээр дүүгийнхээ тухай таагүй зүйл хэлж, түүнийг эцгийгээ дампууруулсан, сэхүүн зантай, шуналтай хүн гэжээ.

Самантаэнэ талаар ахаасаа дутдаггүй бөгөөд эгчийнхээ тухай ном хэвлүүлэхэдбэлэн болсон тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бичиж байсан юм. Гэвч хурим тавдугаар сарын 19-нд болох бөгөөд тэр ном дэлгүүрийн лангуунд ирээгүй л байгаа аж. Гэрлэх ёслолдГрантыг уриагүй байна. Ийнхүү Томастэр хоёр хуримын ёслолыг телевизээр л үзэх нь тодорхой байна. Дашрамд дурдахад, Меган хамаатнуудаа хуримандаа уриагүй нь тэднийдургүйг хүргэсэнгэдэгт олон хүн итгэлтэй байгаа ажээ.

2. Хуучин нөхрийн түрийвч

Меган Тревор Энгельстэй гэрлэж, бүтэлгүйтсэн нь нууц бишээ. Продюсер, Меган хоёр 2013 оны наймдугаар сард салжээ. “Эвлэршгүй санал зөрөлдөөн” нь ингэж салах шалтгаан болсон байна. ГэвчМаркл нөхрөөсөө салсан ч, түүнээс “мөнгө саасаар” байсан нь сонин юм. Кенсингтоны ордон Марклыг хунтайж Харритай харилцаатай болсныг нотлосон 2016 онд л тэрээр хуучин нөхрөөсөө санхүүгийн дэмжлэг авахаастатгалзжээ. Дашрамддурдахад, хэрвээ хэвлэлийнхэн үнэн бичсэн бол продюсер хуучин гэргийнхээ нэрээр мөнгө олохыг хүсч байгаа гэнэ. Цуу яриагаар бол тэрээр хуучин гэргийгээ нөхөрт гарч байгаа тухай, Британийн хунтайжтай сууж байгаа тухай инээдмийн цуврал кино хийхээр ажиллаж байгаа аж.

3. Эмээ нь цочирджээ

Үйл ажиллагааныхаа дагуу Меган Маркл “Давагдашгүй хүчин зүйл” цувралын олон үзэгчийн өмнө хагас нүцгэн байдлаар нэг бус удаа гарахад хүрчээ.Гэвчкиноны зарим үзэгдлийг найз бүсгүйчүүдийнхээ хамт наран шарлагын газарт хийсэн дүрс бичлэгт ашиглаж, энд хунтайжийн ирээдүйн гэргий усны задгай хувцастай гарсан байна.Мэдээж өргөн олонд үзүүлэхэдзориулагдаагүйроликийг хууль бусаар олж авч,хакерууд зарим илэн далангүй зургийгдэлгэжээ. Хатан хааны гэр бүлийнхэн ийм зүйлийг үзээгүй ч,нүцгэн хунтайж Харригийн гэрэл зураг дэлхийгээр нэг тарсан юм.Гэсэн чКенсингтоны ордон Меган Марклын оролцсон энэ дуулиант явдлыг яаран няцааж, хакеруудын материал нь хуурамчэвлүүлэггэж мэдэгдсэн байна.

4. Эцэг

Түүнийг эцэгтэйгээ хэвийнхарилцаатай байсан гэж хэлэх аргагүй. Түүний эцэг, эх болох Томас Маркл, Дория Регленд нар салсан нь зургаан настай Меганы хувьд жинхэнхэ эмгэнэлт явдпал болжээ.Эцэг, охин хоёр хэсэг хугацаанд сайн харилцаатай байсан ч,Марклыг Мексик рүү явсны дараа тэд бүрэн хөндийрсөн байна. Гэсэн ч хунтайж Харри сүйт бүсгүйнхээ эцгийг хуримын ёслолд ирэхийг урьжээ.Ийнхүүэцэг Томас Маркл Лондонд ирэх гэж байгаа аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ