“Эрдэнэт”-ийн асуудлыг Я.Санжмятаваар ахлуулсан ажлын хэсэг шалгана

Улсын Их Хурлын дарга М.Энхболд захирамж гаргаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гарган, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ажиллах бол Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан томилогджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ