АНУ Сирид цохилт өгч эхлэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Сирид цохилт өгч эхэлсэнтэй холбогдуулан телевизээр үг хэлэхдээ, Арабын энэ бүгд найрамдах улсын холбоотон Орос, Иранд шууд ханджээ.

“Ямар үндэстэн гэм зэмгүй эрэгтэй, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн амь насыг олноор нь бүрэлгэж байгаатай холбоотой байхыг хүсэх билээ? гэж би Иран, Оросоос асууж байна. Дэлхийн ард түмнүүд өөрсдийг нь дэмжиж байгааанд нөхөддөө үнэлэгдэх болно. Нэг ч үндэстэн өөдгүй улсууд,харгисхэрцгийэтгээдүүд болон алуурчин дарангуйлагч нарыг дэмжин, амжилтад хүрч чадахгүй” гэж Трамп хэлжээ.

“2013 онд ерөнхийлөгч Путин болон түүний засгийн газар Сирийн химийн зэвсгийг баталгаатай устгуулна хэмээн дэлхийд амлаж байсан юм” гэж Трамп дурдсан байна. “Саяхан Асадын хийсэн дайралт болон өнөөдрийн хариу үйлдэл бол Орос улс энэ амлалтаа биелүүлж чадаагүйн шууд үр дагавар мөн.Орос улсэнэ бурангуй замаа үргэлжлүүлэх юм уу, эсвэл энх тайван, тогтвортой байдлын хүчний хувиар соёлт үндэстнүүдтэй нэгдэх үү гэдгээ шийдэх ёстой. Бид нэгэн цагт Оростой, магадгүй Ирантай харилцаагаа төвхнүүлж чадна хэмээн би найдаж байна, эсвэл үгүй юу” гэж Трамп хэлсэн байна.

Сирид “цэгчилсэн цохилт” өгчэхлэсэн тухай Трамп дөрөвдүгээр сарын 14-нд шилжих шөнө зарлажээ. Энэ ажиллагаанд Их Британи, Франц улс нэгдсэн байна. Ийнхүү цохилт өгч байгнаа нь Орос улс Асадыг химийн зэвсэг хэрэглэхийг хориглох чадваргүй байгаагийн “шууд үр дагавар” болж байна хэмээн Трамп тайлбарлажээ.

Нүдээр үзсэн хүмүүс Дамаскт дэлбэрэлт болж байгаа тухай мэдээлж байна. Сирийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалаххүчин цохилтыг няцааж байгааг САНА агентлаг мэдээлж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ