Трамп Сирид цохилт өгөхдөө Оросыг “хохироохыг” хүсч байна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн зөвлөхүүдийнхээ өгч буй зөвлөмжөөс зөрж, Сирид өргөн цараатай цохилт өгөхөөр зорьж байна.“The Wall Street Journal” сонин Цагаан ордны мэргэжилтнүүдийн хэлснийг иш татан ингэж бичжээ.

“Трамп илүү өргөн цараатай хариу цохилт өгөхийг зөвшөөрүүлэхэд зөвлөхүүдээ түлхэж, энэ үеийг хүртэл өөрт нь санал болгосон хувилбаруудад сэтгэл дундуур байгаа юм.Тэрээр батлан хамгаалахын сайд Жеймс Мэттистэй уулзахдаа сирийн дэглэмийг цээрлүүлэх төдийгүй, тус орны олон улсын ивээн тэтгэгч – Орос, Ираныгхохирол амсахад хүргэхийг шаардаж байна” гэж сонинд дурджээ.

Пентагон ерөнхийлөгчийн шаардаж буй хувилбаруудад нэлээд гутрангуй хандаж байгааг сонинд бас тэмдэглэсэн байна. Харин Цагаан ордны эзнийг үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөх Жон Болтон, НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли, төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Жон Салливан нар дэмжжээ.

Сирийн цэрэг ерөнхийлөгч Башар Асадын хүчний хяналтад байгаагүй сүүлчийн суурин болох Зүүн Гутагийн Дума хотыг террористуудаас чөлөөлөх ажиллагааг дөргөвдүгээр сарын 6-нд эхлүүлсэн юм. Сүүлд Ройтерс агентлаг босогчдын мэдэгдлийг иш татахдаа, Дума хотод хлорт бөмбөг хаясан тухай бичиж, мэдрэл саажуулдаг хий хэрэглэсэн тухай мэдээ бас гарчээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Сири улсыг цээрлүүлэх тухай дөрөвдүгээр сарын 11-ний оройноос наана зарлахаар амлаж, үүний сацуу Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг дэмждэг Орос, Ираныг ч цээрлүүлэхийг үгүйсгээгүй юм. Дөрөвдүгээр сарын 13-ны оройны байдлаар Вашингтоны засаг захиргаа Сирийн талаар эцсийн шийдвэр гаргаагүй байв.

Сири улс өөрт нь тулгаж буй бүхий л зэмлэлийг няцааж байгаа юм. Сирид цохилт өгвөл ноцтой үр дагавартай болохыгОрос улс АНУ-д анхааруулжээ.

Сирийн арми Зүүн Гутагийн Афтрис суурингаас хортой бодис үйлдвэрлэдэг террористуудын лабораторийг илрүүлсэн байна. Үндэсний САНА агентлаг ингэж мэдээлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ