Оросын төлөөлөгч Никки Хейлитэй "үнсэлцсэн" тухайгаа ярьжээ
НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя америкийн мэргэжилт нэгтнүүдтэйгээ “хүний ёсоор хэвийн харилцаатай байдаг” тухай ярьжээ. Телевизийн “Россия 1” сувгаар түүний хэлснийг нэвтрүүлсэн юм.
“Би ихэвчлэн мэргэжил нэгтнүүдтэйгээ харьцдаг. Америкийн төлөөлөгчид, тухайлбал Никки Хейли болон түүний багийнхантай бид хүний ёсоор хэвийн харилцаатай байдаг. Үүнд итгэнэ үү, үгүй юу гэдэг нь та бүхний асуудлал” гэж дипломатч хэлжээ.
Хейлитэй уулзахдаа үнсэлцдэг үү, эсвэл зүгээр л гар барьдаг уу гэсэн хөтлөгчийн асуултад Небензя хариулахдаа, “үнсэлцдэг, үнсэлцдэг” гэжээ. “Никки Хейли бид хоёр үнэхээр сайн харилцаатай байдаг хэмээн би нэг удаа хэлж байснаа санаж байна. Манай улс хоорондын харилцаа бидний хувийн харилцаа шиг тийм байгаасай хэмээн би маш их хүсдэг” гэж тэр хэлсэн байна.
Хейли “Путиний дэглэм” хэмээн хэлсэнтэй холбогдуулан хоёрдугаар сарын 21-нд Небензя түүнийг олны өмнө зэмлэсэн юм. “Орост дэглэм гэж байхгүй, харин хууль ёсоор сонгогдсон ерөнхийлөгч, хууль ёсоор томилогдсон засгийн газартай. Цаашид дипломатын хамгийн наад захын хэм хэмжээг ядахдаа мөрдөж байхыг би америкийн төлөөлөгчдөөс хүсмээр байна” гэж тэгэхэд Небензя мэдэгджээ.
Хоёр талын хамтран ажиллаж болох хэд хэдэн салбар байгаа хэдий ч, Орос улс АНУ-ын анд биш хэмээн Хейли хоёрдугаар сарын 2-нд мэдэгдсэн юм. “Оросын засгийн газар өөрийн одоогийн үзэл бодлыгбаримтлаж байгаа цагт нөхөрлөл тогтохгүй” хэмээнтэр хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ