Трамп Сирийн талаар шийдвэр гаргаагүй л байна
Трамп гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхүүдтэйгээ зөвлөлджээ. Тийнхүү ерөнхийлөгчСирийн талаар эцсийн шийдвэрийг гаргаагүй байгаагхэвлэлд мэдээлж байна.
АНУ Сирийн тухай тагнуулын мэдээг цаашид судлана гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс тэмдэглэжээ. Түүнчлэн америкийн түншүүд болон холбоотнуудтай үргэлжлүүлэн хэлэлцээ хийнэ. Тухайлбал, Трамп Их Британхийн ерөнхий сайд Тереза Мэй, Францын ерөнхийлөгч Эмманюэль Макрон нартай сирийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга хэлжээ.
Трамп Сирийн тухай шийдвэрийг “маш яаралтай” гаргахаар амлаж байсан билээ. Гэхдээ чухам хэзээ гэдгийг тэр тодруулаагүй юм. Трампын өөртөө болон өөрийн багтөгсөн 48 цагийн хугацаа хэдийнэ дууссанч тэр бас л яарахгүй байгаа бөгөөд энэ асуудлаар хийж буй мэдэгдэлд ямар нэг тодорхой зүйл алга байна.
АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер Сири, Орос болон Умард Солонгосын эсрэг ямарваа цэргийн ажиллагаа явуулах нь аюултайг Дональд Трампад анхааруулжээ. Ассошиэйтед пресс агентлаг ингэж мэдээлсэн байна. “Манай орон энх амгалан нөхцөлд аж төрөөсэй хэмээн би залибарч байна” гэж Картер мэдэгджээ.
Шууд мөргөлдөх аюул өнгөрлөө гэж дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд үзэж байна. Сирид цохилт өгч магадгүй тухай сэдэв дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн эхний хуудсыг эзлэж байгааа юм.Сирид цохилт өгнө гэсэн сүрдүүлэг нь олон улсын бодлогод амжилт олж байгаа Орос улсыг шийтгэх гэсэн оролдлого юм гэж францын олон нийтийн хэрэгслүүд бичжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ