Багш нарын зээлийг тэглэнэ гэв үү?
"Багш нарын цалингийн зээлийг тэглэх нь" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж байна.
Бүр тодруулбал, “Багш нарын цалинг нэмүүлэх түр хороо”-ны Ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа “Багш багшдаа туслая” фэйсбүүк группдээ "БАЯРТАЙ МЭДЭЭ Уулзалтын эхний үр дүн. Багш нарын цалингийн зээлийг тэглэх асуудлыг дэмжиж хамтран ажиллахаар боллоо" хэмээн нийтэлжээ.
Уг мэдээллийг иргэд ихэд бухимдалтайгаар хүлээж авсан бөгөөд "ард түмнээ ялгаварлаж болохгүй, бүгд л өр зээлтэй байгаа шүү" гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлж байв.
Харин БСШУСЯам албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг өгсөн байна.
"Өчигдөр “Багш багшдаа тусалъя” ТББ-ын төлөөлөл багш нарын цалингийн зээлийг тэглэх асуудлаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай уулзсан бөгөөд сайдын зүгээс энэ асуудалд ул суурьтай хандах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн.
Тодруулбал, банкны оролцоотой иргэний журмаар авсан зээлд хөндлөнгөөс оролцох нь хүндрэлтэй гэдгийг багш нарт тайлбарлалаа" гэсэн байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ