Орос улс Скрипалийн хэрэгт холбогдолгүй гэдгээ мэдэгдэв

Орос улсцэргийн тагнуудын ажилтан асан Сергей Скрипалийг хордуулсан хэргийг мөрдөн шалгахад бэлэн байгаа бөгөөд мөрдөн байцаагчдын дурдаж буй бодисын дээжээс өгөхийг Их Британиас шаардаж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя ингэж мэдэгджээ.

“Бид мөрдөн шалгах ажил явуулахад бэлэн байна, бидэндайж эмээж, нуугаад байх зүйлбайхгүй. Биднийг конвенцийг мөрдөхгүй байнахэмээногт үндэслэлгүйгээр буруутгасан учир, ингэхээс өөр арга байхгүй. Энд янз бүрийн мэргэжилтнүүд тулж уулзан яриа хэлцээ хийхгүйгээр бүтэхгүй” гэж тэр хэлсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн, дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Орос улс яагаад Скрипалийг хордуулахаар оролдох хэрэгтэй болсон тухай асуултыг Небензяд тавьжээ.“Орос улс энэ хэрэгтхолбогдолгүй. Их Британийн тавьж байгаа тулган шаардалтыгутгагүй хэмээн бид үзэж байна” гэж тэр хэлжээ.

Сергей СкрипалийгАнглид хордуулсантай холбогдуулан гуравдугаар сарын 14-нд Британийн ерөнхий сайд Тереза Мэй Оросын эсрэг авах арга хэмжээний тухай асуудлаар парламентад үг хэлэхдээ,Их Британиас оросын 23 дипломатчийггаргахыг шаардаж байгаагаа зарласан юм. Үүний зэрэгцээ ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровыгөгсөнурилгаа цуцлана гэж тэр мэдээлсэн байна. Түүнчилэн британийн засгийн газар дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэрОрост явуулах төлөөлөгчдийнхөө зиндааг бууруулахаар шийдвэрлэжээ.

Скрипалийн амь насыг бүрэлгэхээр завдсан хэрэгт холбогдолтой гэж Их Британи Оросын талыг албан ёсоор буруутгасан юм.Нэгдсэн вант улсад орогнох эрх авсан оросын цэргийн тагнуулын хуучин ажилтныг Орост үйлдвэрлэсэн бодисоор хордуулсан байна гэх үндэслэлээр Их Британи ийм дүгнэлт хийжээ.

ОХУ энэ зэмлэлийг няцаагаад, мөрдөн байцаалтын материалтай танилцахаас наана тулган шаардлагад хариу өгөхгүй гэж мэдэгдсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ