АТГ С.Баяраас байцаалт авчээ

Ерөнхий сайд асан С.Баяр Монголд ирээд арав гаруй хонож байгаа аж. Түүнийг уржигдар /2018.03.12/ АТГ-аас дуудаж байцаажээ. Ингэхдээ “Жаст” болон Оюутолгойн гэрээ, офшор данстай холбоотой асуудлаар байцаасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2009 онд Оюутолгой компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн. Мөн “Жаст”-ын Ш.Батхүүг АТГ хоёр хоногийн өмнө баривчилсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ