Givenchy брэндийг үүсгэн байгуулагч таалал төгсчээ

Францын хувцас загварын Givenchy брэндийг үүсгэн байгуулагч Хюберт Дэ Живанши 91 насандаа таалал төгсчээ.

Живанши нь дэлхийн хоёрдугаар дайны дараа төрөн гарсан Парисын хувцас загварын элитүүдийн нэг бөгөөд 1952 онд Givenchy загварын ордноо байгуулж байв.

Тэрээр алдарт “богино хар даашинз”-ийг зохион бүтээгч бөгөөд кино од Одри Хепбурны хэв маягийг тодорхойлж, түүнтэй 40 жилийн турш нөхөрлөсөн юм.

Мөн АНУ-ын тэргүүн хатагтай Жаклин Кеннэди түүний үнэнч үйлчлүүлэгч байсан гэдэг. Нэрт загвар зохион бүтээгч өнгөрсөн бямба гарагт унтаж байх үедээ амьсгал хураасныг түүнтэй удаан хугацаанд хамтран ажилласан загвар зохион бүтээгч Филипп Венет мэдэгджээ.

“Хюберт Дэ Живанши нь хагас зууны турш Парисын дэгжин хээнцэр байдлын билэгдэл болж байв” гэж Givenchy ордны мэдэгдэлд өгүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ