Скрипалийн хэргийн талаар тайлбар өгөхийг Оросоос шаардав
Британийн засгийн газрын тэргүүн Тереза Мэй парламентад үг хэлэхдээ, Оросын зэвсэгтхүчний тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг хордуулсан тухай хэрэгтэй холбогдуулан тодорхой тайлбар өгөхийг Орос улсаас шаарджээ.
Мэйгийн хэлснээр, Скрипаль болон түүний охиныг Орост үйлдвэрлэсэн “Новичок” гэсэн нэртэй мэдрэл саажуулдаг бодисоор хордуулсан байна.
“Энэ нь манай орны эсрэг Орос улсын шууд явуулсан ажиллагаа байв уу. Эсвэл оросын засгийн газар мэдрэл саажуулдаг маш аюултай бодист тавих хяналтаа алдаж, түүнийг бусдын гарт очих боломж олгов уу” гэж Британийн ерөнхий сайдын хэлснийг РИА Новости агентлаг иш татан дурджээ.
Даваа гарагт вант улсын гадаад хэргийн сайд Оросын элчин сайдыг дуудан ирүүлж, дээрх хоёр хувилбарын тухай яригдаж байгааг тайлбарлахыг хүсээд, мягмар гараг дуусахаас өмнө хариу өгөхийг ОХУ-ын засгийн газраас шаардсаныг Тереза Мэй дурдсан байна.
Их Британид орогнох эрх олж авсан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нар хордсон нь өнгөрсөн долоо хоногийн эхээр тодорхой болсон юм. Энэ нь мэдрэл саажуулдаг бодис хэрэглэн хүний амь насыг бүргэлгэх гэсэн санаархал байлаа гэж Британийн цагдаагийн байгууллага үзэж байгаа ажээ.
Скрипалийг хордуулсан хэрэгт Орос улс холбогдолтой мэт яриань суртал нэвтрүүлэг юм гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтодорхойлсон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ