Хохирогчийн биеэс илэрсэн эс Д.Гантулгынхтай таарчээ

УИХ-ын гишүүн Д.Гантулгаас бэлгийн эсийн шинжилгээ авах зөвшөөрлийг Прокуророос зөвшөөрсөн шийдвэр гаргасан талаар 2017 оны 12 дугаар сард мэдээлж байсан.

Баттай эх сурвалжуудын мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын эсийн шинжилгээний хариу гарсан байна.

Эргэн сануулахад, 2017 оны зургаадугаар сарын 11-ний өдөр УИХ-ын гишүүн Д.Гантулга 25 настай иргэн Н гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдсон юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогчийн биеэс илэрсэн эс Д.Гантулгынхтай таарсан байна. Түүнчлэн өмнөх шинжилгээний дүгнэлтийг худлаа гаргасан байсантай холбоотойгоор тусдаа хэрэг үүсгэн шалгаж байгаа гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ