Бишкек хотод Монгол Улсын ЭСЯ нээн ажиллуулахыг дэмжив
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ тухай УИХ-ын тогтоолын төслийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулжээ.
Засгийн газрын гишүүд хэлэлцсний эцэст Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.
Ингэснээр УИХ-ын чуулганаар тогтоолын төслийг баталж эцсийн шийдвэрийг гаргах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ