Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа. 2023 он хүртэл бүх нийтийн эрх зүйн боловсролыг таслалтгүй дээшлүүлэх тогтолцоо бүрдүүлж, бэхжүүлэх чиглэлээр 105 арга хэмжээ хэрэгжүүлэх юм.
Эрх зүйн мэдээлэл, сурталчилгаа, сургалт, туслалцаа, судалгаа хийх нь бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх гол арга зам гэж үзэж байна. Хууль зүйн туслалцааны хоёр шатлалтай үйлчилгээг хөгжүүлэх, анхан шатны зөвлөгөө, үйлчилгээг хуульчид, өмгөөлөгчдөөс гадна эрх зүйн хөтөч, клиник сургалтын төвүүдээр үзүүлэхээр хөтөлбөрт тусгажээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламж, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, хөрөнгөөс санхүүжүүлэх юм.
Хөтөлбөр хэрэгжсэнээр эрх зүйн боловсролын үндэсний тогтолцоо бүрдэж, мэдээлэл, сургалт, сурталчилгааны нэгдсэн сүлжээ, боловсон хүчин, материаллаг бааз бий болно. Цаашид иргэдийн эрх зүйн боловсролыг тасралтгүй хөгжүүлэх төлөвшүүлэх нөхцөл бүрдэж, хүний эрхийг хамгаалан бэхжүүлэхтэй холбоотой хуулийг бүрэн хэрэгжүүлэхэд бодитой ахиц, дэвшил гарна гэж Засгийн газар үзлээ.
ТОВЧ МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохтой холбоотой УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан байна. Энэ оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 684 мянган хүүхдэд өгөхөөр 164.2 тэрбум төгрөг тусган баталсан. Цаашид нийт хүүхдийн 80 хувьд мөнгө өгөхийг зорьж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.
“Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөлд өөрчлөлт оруулахыг дэмжив. “Агаарын зайг нисэхэд ашиглах ерөнхий журам”-ыг хавсралтаар баталлаа.
Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ