Ким Чен Уны дүү нийгмийн сүлжээнд айдас төрүүлэв

Өмнөд Солонгосын Пёнчаны олимпийн наадамд ирсэн Умард Солонгосын удирдагчийн дүү Ким Ё Жоны талаар нийгмийн сүлжээнд янз бүрээр бичиж байна. Заримд нь түүний цэмцэгэр төрх, олны дунд биеэ авч явах байдал таалагдаж, харин олонхи нь түүний хүйтэн хөндий, ихэмсэг байдал нь эрхэлдэг ажилтайнь холбоотоойгоор айдас төрүүлж байгааг дурджээ.

30 настай Ким Ё Жон Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны суртал, ухуулгын ажлыг удирддаг юм.Тэр олимпийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Пёнчанд очсон билээ.

Хүмүүстэй эвлэгхэн харьцаж байсан ч, өөрийн орны гол суртал нэвтрүүлэгчийн алба хашдаг эмэгтэй үнэхээр чин үнэнсанаагаа харуулжбайсан гэдэгт сүлжээнийхэрэглэгчид итгэж чадахгүй байна.

Дарангуйлагч хэмээн АНУ-д үздэг хүний дүүг хэтэрхий баяр хөөртэй угтсан америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг ч хоёр нүүр гаргасан гэж буруутгажээ.Тухайлбал,телевизийн CNN суваг болонбүсгүйг “Умард Солонгосын Мелани Трамп” хэмээн тодорхойлж,Өмнөд Солонгост олимпийн наадмын үеэрхүмүүсийн сэтгэлийг уяраалаа гэж бичсэн “Вашингтон пост” сонин их дургүйцэл төрүүлсэн байна.

“Ард түмэн нь зовж зүдэрч байхад, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд баян тансаг нөхцөлд аж төрдөг Ким Ё Жоныг муу хүн биш, харин баатар мэтээр харуулж байна вэ? Тэр Умард Солонгосын гол суртал нэвтрүүлэгч гэдгийг тэр бүр хүн мэддэг бил үү? Тэрээр биднийг гайхашруулахаар оролдож байдаг нь мэдээж. Гэхдээ үнэндээ тэр болГеббельс” гэж Эрик Хобсс гэдэг хүн зэвүүцэн бичжээ.

Ким Ё Жон Өмнөд Солонгост айлчлах үеэрээ олимпийн наадмын нээлтийн ёслол дээр АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенстэй харц тулгарч, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй гар барьж, хөрш улсынхаа дээд тушаалын хүмүүстэйуулзсан юм.

Пёнчаны олимпийн наадмын нээлтийн үеэр Умард, Өмнөд Солонгосын тамирчид нэг далбаан дор жагсаж явсан билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ