Ан-148 нисэх онгоц сүйрсэн тухай эхний дүгнэлт гарчээ

Улс хоорондыннисэхийн хорооны лабораторид Ан-148 нисэх онгоцны параметрийн бичлэгийн төхөөргийн мэдээллийг уншиж дуусч,олж авсан мэдээлэлд урьдчилан дүн шинжилгээ хийсэн байна.

Дээрх хорооны мэдээлснээр, нисэгчдийн хяналтын самбарт нислэгийн хурдны тухай буруу мэдээ гарснаас болоод Ан-148 нисэх онгоц сүйрчээ. Энэ нь мэдрэгчид мөстсөнөөс үүдэлтэй байж болох гэнэ.

Онгоц хөөрснөөс хойш 2 минут 30 секундийн дараа 1300 метрийн өндөрт, багажийн үзүүлэлтээр цагт 465-470 километрийн хурдтай явж байхад нисэх онгоцонд ”ноцтой байдал” үүсч эхлэснийг улс хоорондын нисэхийн хороотодруулан тайлбарласан байна.

“Саратовские авиалинии” компанийн энэ нисэхонгоц\хоёрдугаар сарын 11-нд Москвагийн Домодедовын нисэх буудлаас хөөрснөөс хойш хэдхэн минутын дараа унажээ. Нисэх онгоцонд явсан бүх 71 хүн амь үрэгдсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ