Михаил Саакашвилийг Польш руу явуулжээ

Гүржийн ерөнхийлөгч асан Михаил Саакашвилигийн суусан нисэх онгоц Польшид буужээ.

Гүржийн ерөнхийлөгч асан, Одесс мужийн захираагч байсан Михаил Саакашвилийг Польш руу явуулсныг өмнө нь Украины улсын хилийн алба нотлосон байна.

“Өнөөдөр хоёрдугаар сарын 12-нд Украины улсын хилийн албаны цэргийн албан хаагчид Үндэсний цагдаагийн цагаачлалын албаны төлөөлөгчидтэй хамтран Михаил Саакашвилийг өмнө нь байсан орон руу буцаах шийдвэрийг ёсоор гүйцэтгэлээ” гэсэн тус албаны тэргүүний зөвлөх Олег Слободяны зохих мэлдэгдлийг нийгмийн сүлжээний хуудсанд тавьжээ.

Түүний хэлснээр, энэ ажлыг гүйцэтгэх явцад Михаил Саакашвилигийн хүрээллийн зарим хүн хууль сахиулахбайгууллагуудын төлөөлөгчдөдхалдаж,хилчид өөрийгөө хамгаалах зорилгоор хүч хэрэглэхэд хүрсэн байна.

Михаил Саакашвили Украинд буцаж ирэх бодолтой байгаа бөгөөд ингэх арга олж чадна гэдгээ мэдэгджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ