Хорт хавдрыг эмчилдэг бэлдмэл гарган авчээ
Шинэ судас бүрэлдэхийн эсрэг, дархлааны тогтолцоог дэмжихэд чиглэж, дагалдах үр дагаваргүйгээр хорт хавдрыг эмчлэх бэлдмэлийг Америкийн Жоржтауны хавдар судлалын төвийн шинжээчид хийсэн байна.
Акситиниб гэдэг бэлдмэлнь хорт хавдрын үед эрхтэн юмуу зөөлөн эдэд шинэ судас бий болохыг зогсоож чаддаг аж. Дархлаа сайжируулдаг найрлага болох пембролизумаб гэдэг эм нь дархлааны хяналтын цэгүүдэд хавдрын голомтыг дарангуйлдаг байна.
Пембролизумаб эмийг жишээ нь меланом, уушгины хавдар, давсагны хавдар зэрэг зарим төрлийн хорт хавдарыг эмчлэхэд хэрэглэхийг зөвшөөрчээ.
Шинэ судас үүсэхийг зогсоож, дархлааг сэргээж чадах нийлмэл эм хийх гэсэн өмнөх оролдлого нь маш хортой нэгдлүүд бий болоход хүргэж байсан байна.
Харин шинэ бэлдмэл нь илүү аюулгүй болохыг бөөрний хорт хавдартай 52 өвчтөн оролцсон клиникийн туршилтын дүн харуулжээ. Ийнхүү өвчтөнүүдийн 90 гаруй хувийнх нь биеийн байдал дээрдсэн байна.
Эрдэмтэд эмчилгээгүй хорт хавдрыг эмчилж чаддаг боллоо гэж өмнө нь мэдээлж байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ