Трамп, Путин нар дахин утсаар ярьжээ

АНУ, Оросын ерөнхийлөгч Дональд Трамп, Владимир Путин нар даваа гарагт утсаар ярьж, харилцан сэтгэл зовинож байгаа асуудлууд, түүний дотор БНАСАУ-ын цөмийн асуудлыг хэлэлцлээ гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

“Умард Солонгосын цөмийн зэвсгийг хураах талаар цаашид алхам хийх нь чухал болохыг нотоллоо” гэж мэдээнд дурдсан байна.

Трамп бас Израиль, Палестины хооронд “энхийн баттай тохиролцоонд” хүрэх шаардлагатай байгаа тухай мэдэгдсэнийг Цагаан ордны хэвлэлийн алба тэмдэглэжээ.

Ерөнхийлөгч Путин Палестины өөртөө засах захиргааны тэргүүн Махмуд Аббастай жич уулзана гэдгээ мэдэгдээд, “одоо баттай тохиролцоонд хүрэх (Израиль, Палестины хооронд)чиглэлээр одоо яг ажилладаг цаг мөн” гэж Трамп хэлсэн байна.

Үүнээс гадна, АНУ-ын ерөнхийлөгч даваа гарагт оросын Ан-148 нисэх онгоц сүйрч, 71 хүн амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийлээд,энэхүү эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахад туслахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ