Ерөнхийлөгч Х.Баттулга СБД-ийн иргэдтэй уулзаж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2018.01.15/ нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэдтэй чөлөөт уулзалт хийж байна. Ерөнхийлөгч өчигдөр Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзсан юм. Уулзалтаар цаг үеийн асуудлаар нээлттэй ярилцаж, тэдний санал бодлыг сонсч байна. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга “Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш иргэдтэй хийх уулзалтаа өчигдрөөс эхлүүлсэн.

Иргэдээ сонсдог байхыг эрхэмлэж, би бага ярьж, та бүхний саналыг сонсч, өнөөдөр тулгамдаж байгаа асуудлуудыг ний нуугүй ярьж УИХ, Засгийн газарт хамтдаа ташуур өгөх зорилготой. Нэн тэргүүнд Ерөнхийлөгчийн хувиар УИХ-д утааны асуудлаар онц байдал зарлах хүсэлт хүргүүлсэн” гэлээ.

Уулзалтад оролцож байгаа иргэд саналаа илэрхийлж, Ерөнхийлөгчийн санаачилж буй дагуул хот байгуулах төслийн талаар саналаа илэрхийлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ