УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан одоо /2018.01.15/ Төрийн ордны “Б” танхимд үргэлжилж байна. Тус хуралдаанаар агаарын бохирдлын тухай хэлэлцэж буй аж. Энэ асуудалтай холбогдуулж нийслэлийн удирдлагууд мөн бүлэгт мэдээлэл өгөх юм.

Мөн тэд шатахуун тойрсон асуудлыг хэлэлцэх аж. Шинэ он гарснаас хойш зарим шатахуун түгээх станцад авто бензин зарагдахгүй болсон. Мөн нефть импортлогчдын зүгээс дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөн, Засгийн газар шатахуунд ногдуулдаг ОАТ-ыг хоёр үе шаттай нэмэгдүүлснээр борлуулж байгаа шатахуунаасаа дунджаар 250-300 төгрөгийн алдагдал хүлээх болсон тул үнэ нэмэхээс аргагүй нөхцөл байдал үүслээ гэдгээ мэдэгдээд буй.

Засгийн газрын зүгээс одоогоор ямар нэг зохицуулалт хийгээгүй байна. Харин Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нефть импортлогчдын тайлбар үнэ бодитой эсэхийг тодруулахаар судалгаа хийж буй. Энэ хугацаанд нефтийн үнийг дур мэдэн өсгөвөл тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах болно гэж мэдэгдсэн. Гэвч зарим шатахуун түгээх станцад авто бензин тасалдаад байгаа. Иймээс бүлэг энэ асуудлыг хэлэлцэхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ