II Елизабета титмийнхээ тухай ярьжээ
Британийн хатан хаан байх гэдэг тийм ч амаргүй. Энэ нь үгийн шууд утгаар амархан ажил биш. Титмээ өмсөх болоход би доошоо хөл рүүгээ харж чаддаггүй гэдгийг хоёрдугаар Елизабета өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг.Ингэх ньмашэвгүй төдийгүй, осолтой гэж хатан хаан хүлээн зөвшөөрчээ.
“Титэм өмссөн байхдаа бичсэн үгээ уншихад маш хэцүү. Учир нь урагшаа тонгойход уначих гээд байдаг . Түүгээр ч барахгүй, хүзүүгээ бэртээчихэж мэднэ” гэж хоёрдугаар Елизабета хэлдэг байна. Титэм үнэхээр шаггүй хүнд буюу барагцаалвал 1,3 килограмм жинтэй гэнэ. Титмийг чимэглэсэн үнэт чулуунаас (алмаз, индранил, маргад эрдэнэ болон бусад) болоод титэм ийм хүнд жинтэй байдаг аж.
Хатан хаан титмээ тэр бүр өмсөөд байдаггүй. Хаан ширээнд заларсан 1953 онд анх удаа өмсөж, харин сүүлд нь парламентын жил тутмын чуулганы нээлтэд өмсөж ирдэг байна. “Титэмд дутагдалтай зүйл олон бий. Гэхдээ түүний чухал бөгөөд ач холбогдлын тухай хэлэхгүй байхын аргагүй” гэж хатан хаан хэлжээ.
Тун удахгүй түүний ач хүү, хунтайж Харри Меган Маркл гэдэг бүсгүйтэй гэрлэх юм. Жүжигчин бүсгүй хатан хаанд ихэд таалагджээ. Тэрээр хатан хаан хоёрдугаар Елизабетагийн ач хүүтэй гэрлэхийн тулд жүжигчний ажлаа орхиж байна.
Эрхэмсэг хатан хаан өөрийн очих дуртай газар болох Норфолк гүнлэгийн Сандрингемийн ордонд зохиосон зул сарын баярын арга хэмжээнд ирээдүйн бэрээ урьжээ. Хатан хааны ажлын өрөөнд Меган Марклын хөрөг зургийг тавьсан байна. Арванхоёрдугаар сарын 25-нд зул сарын баяр дээр хоёрдугаар Елизабета Британийн хамтын нөхөрлөл, Нэгдсэн вант улсын ард түмэнд хандаж үг хэлсэн юм.
Хатан хаан Сваровскигийн чулуугаар чимэглэсэн зааны соёоны өнгөтэй Анжела Келлигийн урласан даашинз өмсөн баяр ёслолд хүрэлцэн иржээ. Хатан хаан хэлсэн үгэндээ хуримынхаа 70 жилийн ойг хамтран тэмдэглэсэн нөхөр, Эдинбургийн герцогт хүндэтгэл үзүүлээд, хунтайж Филлип өөрийнх нь бүх ажил төрлийг дэмжиж ирснийгдурдсан байна.
Хатан хаан өөрийн ард түмний төлөө маш их санаа зовж явдагаа дурджээ. Учир нь өнгөрсөн онд Лондон, Манчестр хотод үйлдсэн террорын ажиллагааг дурсалгүй өнгөрч чадаагүй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ